Skip to main content

Мэндчилгээ

Домогт Арвайхээрийн талд оршдог Хүрэмтийн ариун дагшин рашаанаар овоглосон Монгол хүний өгөөж нинжин сэтгэлийг бэлэгдэн нэрлэсэн “Өгөөмөр рашаан сувилал” маань хүн арддаа сувилалын үйлчилгээ үзүүлж эхлэснээс хойш эдүгээ 15 жил болжээ.

Түүхийн энэхэн хугацаанд сувилал маань өргөжин тэлж, ахмад настнуудад амралт, сувилалын үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтанд жил бүр шалгаран Монгол орны өнцөг булан бүрээс бүх насны хүмүүс зорин ирж үйлчлүүлдэг олны танил болсон томоохон рашаан сувилалын нэг болон хөгжиж байна.

Бидний амжилт бүтээл бүхэн сувилалын маань үе үеийн эмч, мэргэжилтнүүд, эвсэг, гар нийлсэн хамт олон, биднийг үргэлж дэмжин хамтран ажилладаг иргэд, байгууллагуудын түншлэл, итгэл, зүтгэлтэй шууд холбоотой билээ.

Та бүхэндээ Өгөөмөр рашаан сувилал үүсч хөгжсөний 15 жилийн ойн баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье.

Та бидний санасан хүсэл биелж, зорьсон хэрэг бүтэх болтугай

ӨГӨӨМӨР СУВИЛАЛЫН ЗАХИРАЛ Ё.ЦЭЦЭГЭЭ